Logo 1 Logo 2

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал боллоо

EJAM News

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, төсөл төлөвлөлт-бэлтгэл шатнаас хэрэгжилтийн шатанд шилжлээ. 

Төслийн удирдах хорооны хуралд Монгол талын шүүхийн байгууллагуудаас гадна төсөлд дэмжлэг үзүүлж буй Канад талын түншүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.  Канад Улсын Гадаад хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл энэхүү хурлыг хамтран  даргалж, төслийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг хамтын зарчмаар иж бүрэн тодорхойлсон юм.   

Энэхүү хурлаар “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн зорилго, чиглэл, зорьж буй үр дүн, ажлын арга барил, зарчим зэргийг тусгасан Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө болон Төслийн удирдах хорооны ажлын удирдамж зэрэг баримт бичгийг баталжээ.   

Эдгээр нь зөвхөн баримт бичгийн хувьд төдийгүй төслийн хэрэгжилтэд онцгой байр суурь эзэлнэ. “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь нэг байгууллагын бус, харин тус тусын чиг үүрэг бүхий шүүхийн байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагааны төсөл юм. Энэ дагуу уг хурлаас төслийн хүрээнд тогтвортой хамтын ажиллагааг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны болон зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлж өгсөн. Тухайлбал, төслийн өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж ажиллах “Төсөл хэрэгжүүлэх хороо”, шүүхийн байгууллагуудын өмнө тулгамдсан нийтлэг асуудлын талаар тогтмол зөвлөлдөх, гарц шийдлийг хамтран эрэлхийлж ажиллах “Шүүхийн байгууллагуудын ажлын хэсэг” зэргийг байгуулсан байна.

Түнш байгууллагууд нь тус тусын чиг үүрэгтэй ажилладаг тогтолцооны хувьд ийм дундын зөвлөлдөж хамтран ажиллах механизм бүрдүүлснээр төслийн менежментийн хувьд төдийгүй шүүх эрх мэдлийн хэмжээнд нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг хамтран зөвлөлдөж нэгдсэн байр суурь илэрхийлэх, гарц шийдлийг эрэлхийлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Шүүхэд итгэх иргэдийн итгэл нь зөвхөн нэг байгууллагын бус, харин тогтолцооны шинжтэй асуудал юм. Иймд шүүхийн байгууллагууд зарчмын асуудалд нэгдмэл байр сууриас хандаж, шударга ёсны үйлчилгээг мэргэшсэн, тогтвортой хүргэснээр иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэл бэхжинэ гэж үзэж байна.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.