Logo 1 Logo 2

Шүүхийн захиргааны ажилтны сургалт, мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын үнэлгээ

EJAM News

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 19–23-ны өдрүүдэд Монгол Улсын шүүхэд ажиллаж буй шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүхийн захиргааны бусад албан хаагчдын мэргэжлийн хөгжлийн болон сургалтын хэрэгцээ шаардлагыг судлан үнэлнэ. Үнэлгээгээр мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхтай холбоотой хэрэгцээнээс гадна шүүхийн захиргааны үйл ажиллагаанд нөлөөлж буй бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, удирдлага, технологи, нөөц болон байгууллагын бусад хүчин зүйлсийг авч үзнэ. Үнэлгээний үр дүнгээр цаашид авч хэрэгжүүлэх сургалт хөгжлийн болон институцийн шинжтэй дэмжлэгийн чиглэлийг тодорхойлох юм. Шүүхийн захиргааны үйл ажиллагааг боловсронгуй болгосноор шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэхэд чухал ач холбогдолтой.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.