Ерөнхий шүүгч нарын манлайллын хөтөлбөр
"Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд" төслийн хүрээнд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт зориулсан манлайллын сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэнгээс Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академитай хамтран зохион байгуулах энэхүү сургалт нь шүүх дэх манлайлал, түүний дотор шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, хамтач уур амьсгал төлөвшүүлэх, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй үр дүнтэй харилцах, өөрчлөлтийг манлайлах зэрэг олон талын сэдэв, агуулгыг хамарна.